Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өрнүүлж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-09 11:06:30

Хэнтий /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021”-ыг энэ сарын нэгнээс эхлэн зохион байгуулж байгааг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Баярмаа мэдээллээ.

Жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж иржээ.

Тэгвэл энэ жил Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя, ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье” уриан дор тус аяныг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо нь ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Тус хороо нь аймгуудад салбар зөвлөлтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав ажилладаг. Төр, хувийн хэвшлээс нийтдээ 13 гишүүнтэй байгуулагдсан зөвлөл аж.

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан байдаг.

Холбоотой мэдээ