10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-09 10:05:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.05 цагт эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 


Тодруулбал, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсохоос гадна Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх аж. 


Ингээд хуралдаанд, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.

Холбоотой мэдээ