Улсын хэмжээнд 584 мянга гаруй хүнд вакцины эхний тунг тарьжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-09 11:25:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өчигдөр 34 143 хүнийг дархлаажуулснаар нийт 487 407 хүн вакцины эхний тунг тариулжээ.


Харин орон нутагт 21 337 хүнд вакцин хийснээр нийт 96 940 хүн дархлаажуулалтад хамрагдав. Ингэснээр, өчигдөр улсын хэмжээнд 55 480 хүнийг дархлаажуулснаар, вакцины эхний тунг тариулсан иргэдийн тоо 584 347 болжээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. 

 

Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 134875 хүнийг вакцинжуулаад байна. 



Харин орон нутагт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгууд дархлаажуулалтад хамрагдсан иргэдийнхээ тоогоор тэргүүлж байна.


Холбоотой мэдээ