Эдгэрсэн зарим иргэнийг эмнэлгээс гаргана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-09 17:06:50

Ховд /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн дотор нийтдээ 314 сорьцод PCR шинжилгээ хийхэд дахин 11 хүнээс коронавирусний халдвар илэрч, Ховд аймагт нийт батлагдсан тохиолдол 111 боллоо.

Эдгээр тохиолдлууд нь халдвар авсан иргэдтэй ойр харьцсан буюу нэгдүгээр хавьтлын хүмүүс байсан аж.  

Одоогоор “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийтдээ 101 хүн эмчлүүлж байна.

Харин 10 өвчтөнийг өнөөдөр Тусгаарлах эмнэлэг рүү тээвэрлэнэ. Одоогоор нэг өвчтөний биеийн байдал хүнд, зургаан өвчтөнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Хоёр иргэнийг эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 103 иргэн тусгаарлан ажиглах байранд, 210 иргэн гэрийн тусгаарлалтад байна.


Холбоотой мэдээ