Хөвсгөл аймагт хатуу хөл хорио тогтоохгүй

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-09 16:45:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан  аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоохгүй хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газрын хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарснаас хойш иргэд хүнсээ нөөцлөх зорилгоор бөөгнөрөл үүсгэж эхэлсэн байна. Хатуу хөл хорио тогтоохгүй учраас иргэдийг олон нийтийн  газраар явж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүйг Засаг дарга онцоллоо.

Тус аймаг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж улбар шар буюу 3 дугаар зэргийн түвшинд шилжсэн. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын голомтыг тогтоож дам болон ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ