Иргэний үүргээ биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 00:51:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдрийн байдлаар халдвартай бүсээс ирсэн 520 иргэн гэрийн ажиглалтад байна.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, багийн Засаг дарга, цагдаа, ӨЭМТ болон ОБГ-ын алба хаагч зэрэг нийт 100 гаруй хүн өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа. Ажиглалтад байгаа иргэд дүрэм, журмаа сахин хяналт шаардлагад хүндэтгэлтэй хандаж, ажиглалтын хоногоо дуусгаж байгаа аж.

Гэрийн ажиглалтын дэглэмээ чанд баримтлан иргэний үүргээ биелүүлж байгаа иргэддээ аймгийн Онцгой комисс болон сумын Онцгой комиссын зүгээс талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ