Коронавирусний халдвартай эмчлүүлж байсан зургаан иргэн эдгэрчээ

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-09 22:14:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Тосонцэнгэл суманд эмчлүүлж байсан коронавирусний халдвартай иргэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Завхан аймаг зөөвөрлөгдөн ирсэн коронавирусний халдварын тохиолдлуудаа бүрэн хумиад байна. Учир нь хоёр удаагийн PCR шинжилгээгээр Завхан аймаг халдварын голомтоо бүрэн хумьсан нь батлагдсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжүүлсэн байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчлүүлж буй коронавирусний халдвартай зургаан иргэнээс таван иргэн эдгэрсэн тул маргааш эмнэлгээс гарна. 

Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хяналтаас гаргаж, тусгаарлан ажиглах байрны найман иргэнийг долоо хоногийн гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн байгаа” гэв. 

Холбоотой мэдээ