Истанбулаас тусгай нислэгээр 242 иргэнээ татан авлаа

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-11 09:33:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 21.28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд тус нислэгээр 242 иргэн эх орондоо ирсэн тухай УОК-ын Шуурхай штаб мэдээлэв. 


Тус нислэгээр ирсэн иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлав. 


УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа 2500 иргэнийг татан авахаар төлөвлөсөн.


Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 141 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.

Холбоотой мэдээ