БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-11 13:46:48

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca” компанийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх шийдвэрийг өнөөдөр гаргажээ.


AstraZeneca”-гийн вакциныг даваа гаргаас 30-аас дээш насны хүмүүст үргэлжлүүлэн тарьж эхэлнэ гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн байна.


Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг харгалзан БНСУ уг вакциныг хэрэглэхээ түр зогсоож буйгаа лхагва гарагт мэдэгдээд байсан юм.


Харин Европын Эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакцины ашиг тус нь үүсэж болзошгүй эрсдэлээс хавьгүй их байгааг пүрэв гарагт батлан мэдэгдсэний дараа БНСУ ийнхүү шийдвэрлэжээ. БНСУ-д “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсний дараа цусны бүлэгнэл үүссэн гурван тохиолдол бүртгэгджээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө хоёрдугаар сарын 26-наас эхлүүлсэн БНСУ-д өнөөдрийн байдлаар 1 156 950 хүн вакцин хийлгэжээ. Тодруулбал, 916 780 хүн “AstraZeneca”-гийн вакцин, 300 680 хүн “Pfizer”-ийн вакцин тариулсан бол 60510 хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна.


БНСУ ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд 12 сая хүнийг дархлаажуулж, 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоох зорилт тавиад байгаа юм. 

Холбоотой мэдээ