Булган аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-11 18:18:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар коронавирусний нөхцөл байдлыг өнөөдрийн 17.00 цагийн байдлаар мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Тус аймагт халдварын 66 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ суманд 33, Хутаг-Өндөр суманд 17, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа байна. Халдвар авсан 48 иргэн эдгэрчээ.

Одоогоор эмчлэгдэж байгаа иргэдээс 18 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ. Аймгийн хэмжээгээр 1476 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийж, 114 сорьцыг PCR-ын шинжилгээгээр баталгаажуулснаас 65 нь эерэг гарсан юм. Харин нэг иргэн халдвар авсан нь эмнэлзүйгээр батлагдсан аж.

Холбоотой мэдээ