Вакцинжуулалт тав дахь өдрөө үргэлжилж байна

Фото
167@montsame.mn
2021-04-11 20:09:26

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт тав дахь өдрөө үргэлжилж, 3000 гаруй иргэнийг хамруулаад байна.

Эхний ээлжинд тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан алба хаагчид, мөн цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд, Их сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнууд болон ачаа тээврийн жолооч нарыг хамруулах юм.