Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-11 20:15:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 17-р хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Тус аймгийн хэмжээнд  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.  

Гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн  сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай)-ийн хөдөлгөөнийг түргэвчилсэн шинжилгээний хариу, сумын Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн хяналтын цэгүүдээр нэвтрүүлэхийг зөвшөөрлөө.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 12-25-ны өдрийг хүртэл хугацаанд теле болон цахимаар зохион байгуулахаар  шийдвэрлэжээ.


Холбоотой мэдээ