Иргэдийн алхах, дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах хугацааг тогтоов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-12 11:51:40

Ховд /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан явган алхах, дасгал хөдөлгөөн хийх, дугуй унаж буй иргэд нэлээд байна.

Иймээс аймгийн Онцгой комиссоос иргэдийн дархлааг дэмжиж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг баримтлан явган алхах, дасгал хөдөлгөөн хийхдугуй унах хугацааг тогтоожээ.  

Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 06:00-09:00, 18:00-20:00 цагт зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд буюу гурваас илүүгүй хүнтэй явган алхах, дасгал хөдөлгөөн хийх, дугуй унах, гэр, орон сууцныхаа орчимд салхилах боломжтой аж.

 

Холбоотой мэдээ