Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй сонгогдов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-13 08:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн бөхийн нэгдсэн холбоо /АБНХ/-ны хурал Казахстаны Алматы хотод болж, тус хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтаж, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.


Тэрбээр ийнхүү Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй хүн боллоо. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтсан бөгөөд АБНХ-ны Ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, Дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.



П.Буяндэлгэр сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газарт гадаад харилцааг  нь хариуцан ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ