ТОП-20 индекс 0.01 хувиар буурав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-13 14:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 5,793,701,972.36 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 55 компанийн 3,994,191 ширхэг хувьцааг 5,459,980,140.78 төгрөгөөр арилжжээ.


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 



Багцын арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 8,922,044 ширхэг компанийн багцыг нийт 196,284,968 төгрөгөөр арилжаалжээ. 
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 474,676 нэгж эрхийг нийт 137,436,863.58 төгрөгөөр арилжив. 

4 дүгээр сарын 9-ний байдлаар, зах зээлийн үнэлгээ 3,695,850,875,616.91 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34026.78  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ