Цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-13 21:02:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутгаар цаг агаар эрс муудахыг анхаарууллаа. Энэ сарын 14-ний шөнө, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг УЦУОШТ-өөс мэдээлэв. Тодруулбал, 14-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 14-ний шөнө ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи их төлөв баруун хойноос 7-12 м/с, 14-ний шөнө, 15-нд 13-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 

Хугацааны эхээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, 17-ноос дулаарч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. Харин Чойбалсан хот орчмоор 14-ний шөнө, 15-нд хур тунадас, цас орж, салхи их төлөв баруун хойноос 7-12 м/с, 14-ний шөнө, 15-нд 13-15 м/с хүрч цасан шуурга шуурах аж. Хугацааны эхээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, 17-ноос дулаарч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна гэлээ.

Холбоотой мэдээ