Салхи 18-20м/с хүрч ширүүснэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-13 21:03:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Маргааш Баянхонгор аймгийн нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи нийт нутгаар баруун хойноос 11-16м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсэн, шороон шуурга шуурах юм байна.

Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэрэмжилж малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав. 

Холбоотой мэдээ