Нийслэлд 493 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-14 10:24:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын есөн суурин цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж, 60-аас дээш насны эрүүл мэндийн IV бүлэгт багтах иргэдийг вакцинд хамруулав.


Ийнхүү нэгдүгээр тунд 1613, хоёрдугаар тунд 12, нийт 1625 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 493 787 иргэнийг дархлаажуулжээ.


Холбоотой мэдээ