"Дэлхийд тархсан Монгол өв: Архивын баримт, бичгийн дурсгал” цахим хурал болно

Монголын мэдээ | Соёл урлаг
dusem11@yahoo.com
2021-04-14 10:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архивын ерөнхий газраас "Дэлхийд тархсан Монгол өв: Архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний онлайн хурлыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулна.


Энэхүү олон улсын цахим хурлыг зохион байгуулахад АЕГ-тай Шинжлэх ухаанны академи, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран ажиллах юм. Тус хуралд Япон, Англи, БНХАУ, ОХУ, БНСУ, Монгол зэрэг 9 орны монголч эрдэмтэн, судлаачид оролцоно.


Оролцогчид өөрийн орны музей, номын сан архивуудад хадгалагдаж байгаа Монголын түүхэнд холбогдолтой сонирхолтой баримтуудаар илтгэл тавина. Мөн энэ үеэр Монголын үндэсний музейтэй хамтран "Дэлхийд тархсан Монгол өв: Архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.

Холбоотой мэдээ