“Samsung” шинэ загварын бүтээгдэхүүнээ танилцуулна

Дэлхийд | Технологи
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 11:21:39

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. “Samsung” компани 4 дүгээр сарын 28-нд цахим хэлбэрээр явуулах “Galaxy Unpacked” арга хэмжээнийхээ үеэр “хамгийн хүчирхэг Galaxy”-г танилцуулахаа мэдэгджээ.

“Galaxy” загварт гар утаснуудаас гадна зөөврийн компьютерууд багтдаг хэдий ч компани аль төрлөөс нь шинэ загвараа танилцуулахаа дурдаагүй байна.

“Samsung” компани “Galaxy Book Pro” болон “Pro 360” зөөврийн компьютеруудаа хөгжүүлж байгаа гэж “SamMobile” цахим хуудас өмнө нь мэдээлсэн байна. Эхний загвар нь “LTE” модемтой хувилбараар гарч байгаа бол хоёр дахь нь “5G” сүлжээг дэмждэг төхөөрөмжтэй байх аж. Үүнээс гадна “Samsung” компани “Galaxy Z Fold 3”, “Galaxy Z Flip 2” эвхэгддэг гар утаснуудаа танилцуулах төлөвтэй байна гэж “The Elec” сонин мэдээлэв.

Өмнө нь “Apple” компани хаврын танилцуулгаа 4 дүгээр сарын 20-нд хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ үеэр компани шинэ “iPad” болон юмсын байршлыг хянагч “AirTags”-аа танилцуулж магадгүй байна.

Холбоотой мэдээ