Зургаан иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-14 14:57:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй, батлагдсан нийт тохиолдлын тоо 65 хэвээр байна. 

Мөн өдөр Тусгаарлан эмчлэх эмнэлгээс зургаан иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжлээ. Ингэснээр короновируст халдвар авсан 30 иргэн орон нутагтаа  эмчлүүлэн эдгэрч, 35 иргэний эмчилгээ үргэлжилж байгаа юм. 

Батлагдсан тохиолдлуудыг нарийвчилбал 5-19 насны хүүхэд найм, 20-34 насны 19, 35-49 насны 28, 50-69 насны 10 иргэн байна. 

Холбоотой мэдээ