Талибууд Афганистаны асуудлаарх хуралд оролцох болзлоо хэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-14 15:15:58

КАБУЛ. /AFP/.  Гадаадын бүх цэргийг Афганистанаас гаргахаас нааш ямар ч хуралд оролцохгүй гэж хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ.


"Гадаадын цэргүүд манай эх орноос гарах хүртэл бид Афганистаны талаар шийдвэр гаргадаг аливаа хуралд оролцохгүй" гэж “Талибан” хөдөлгөөний Катар дахь төлөөлөгч мэдэгдсэн байна.


Талибууд энэ мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаниас цэргүүдээ есдүгээр сарын 11 гэхэд гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсний дараа хийжээ.


Афганистаны мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах асуудлыг хэлэлцэх хурлыг Туркийн Истанбул хотод дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулахаар товлосон байна. Уулзалтад Афганистаны Засгийн газар болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийг урьжээ. Талибууд хуралд оролцоход хараахан бэлэн биш байна гэж “TOLO News” телевиз даваа гарагт уг хөдөлгөөний төлөөлөгч Мохаммад Наимийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ