Гурван талт хэлэлцээр байгууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-14 16:31:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийг үндэслэн улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд дагаж үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар “Аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны хэлэлцээр”-ийг байгуулсан байна.

Хэлэлцээрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

2019-2020 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт аймгийн хэлэлцээрийн дагуу 26 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийг 91.9 хувьтай байна гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ