Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-14 16:58:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газар хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, стандартын хэрэгжилтэд шалгалт хийжээ. “Хүүхэд хамгаалал” арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Булган сумын нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэг, сургууль, орон сууц, гэр  хороололын хүүхдийн тоглоомын талбайд  “Хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019”,  “Тоглоомын аюулгүй байдал MNS ISO 8124-3:2011” стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг шалгалтыг зохион байгуулсан байна.

- Тус суманд байдаг нийт тоглоомын 19 талбайд шалгалт хийж, шаардлага  хангаагүй, хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэл бүхий тоглоомын талбай, байгууламжийн судалгааг гарган холбогдох байгууллагад зөрчил арилгуулах чиглэлээр ажлын хэсгийн дүгнэлт болон албан мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын талбайн 90,0 гаруй хувь шаардлага хангаагүй байсан гэж аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, хошууч Э.Ариунчимэг ярилаа. 

Холбоотой мэдээ