Төллөх нийт хээлтэгчийн 15.4 хувь нь төллөжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-14 17:13:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 612.7 мянган толгой хээлтэгч төллөхөөс 15.4 хувь нь төллөөд байна. 

Аймгийн хэмжээнд 1233,6 мянган толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон. Одоогийн байдлаар төллөвөл зохих 612.7 мянган толгой хээлтэгчээс 15.4 хувь нь төллөжээ. Үүнээс 93724 төл хүлээн авч, гарсан төлийн 99.5 хувь бойжиж байна. Нийт гарсан төлийг төрлөөр нь авч үзвэл, ботго 6311, унага 311, тугал 297, хурга 38569, ишиг 48236 байна. 

Нутгийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд, 20 хувь дунд зэрэг, бэлчээрийн даацаар 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн нийт бэлчээрийн 20 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 65 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Нийт нутгаар 2020 оны зун, намар бэлчээрийн гарц муу, 70 хувь гантай байсан тул малын өвс, хоолгүй зутруу байна.

Холбоотой мэдээ