Цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт зохион байгуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-04-15 09:58:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр анги “Төрийн албан хаагчийн үйлдсэн зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, цэргийн гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Тус ангийн зүгээс энэхүү сургалтаа Сэлэнгэ аймгийн Ерөнхий прокурорын газартай хамтран зохион байгуулсан байна. Сургалтын үеэр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу нийт бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийжээ. Уулзалтаар цахим орчинд гарч буй мэдээлэлд дүгнэлт хийж, алба хаагч бүр амьдралын зорилготой, хувийн зохион байгуулалттай, бусдыг манлайлагч байхыг уриалсан байна.

 

Холбоотой мэдээ