БНХАУ, АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-15 09:12:53

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри БНХАУ-д айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлэв.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ше Жэньхуа түүнтэй Шанхай хотноо хэлэлцээ хийнэ гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мэдээлжээ.


Ж.Керри БНХАУ-ын урилгаар дөрөвдүгээр сарын 14-17-нд айлчилна гэдгийг Ж.Лижянь өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Ш.Женьхуа, Ж.Керри нар хоёр орон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах талаар, мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 26 дугаар бага хурлын талаар санал бодлоо солилцох ажээ. 

Холбоотой мэдээ