Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-04-15 16:31:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон, хавдрын эмчилгээ хийлгэдэг, бөөр орлуулах аппаратад ордог 300 гаруй иргэний судалгааг гаргаж ЭМЯ-нд хүргүүлэн Файзер вакцин авах хүсэлт тавьжээ.

Тус вакцин ирсэн тохиолдолд эдгээр иргэдэд дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулна гэж Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ хэллээ. Аймгийн хэмжээнд "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулалтыг 12 цэгт хийсэн. Ингэхдээ эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, худалдаа, үйлчилгээний төв, иргэдтэй ойр ажилладаг болон үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллага, зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан байна. 

 

 

Холбоотой мэдээ