Хэрлэн, Дэлгэрхаан сумын хатуу хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгалаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-16 21:15:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж, “Хөл хорио тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” аймгийн Засаг даргын А/184 тоот захирамжаар дараах шийдвэр гарлаа.
1. Хэрлэн, Дэлгэрхаан суманд "Ковид-19" цар тахлын батлагдсан тохиолдлын голомтын эх үүсвэр тодорхойгүй, тархалтын хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх 2 сумын хатуу хөл хориог 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 00:00 цагаас халдварын голомтыг тогтоон, цар тахлын хүрээг хумих хүртэлх хугацаанд тодорхойгүй хугацаагаар сунгаж, холбогдох журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
2. Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдэд түлш, ус, нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа, эм, эмийн бүтээгдэхүүнийг хүргэлтээр хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хүргэлтийн үйлчилгээний ажилчдад халдвар хамгааллын дэглэм оношилгоо шинжилгээнд хамруулж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт даалгалаа.
3. Голомтын бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/-т тус тус үүрэг болголоо.
4. Шуурхай штаб болон хязгаарлалтгүй ажиллах тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор ажилтнуудыг шаардлагатай суурин компьютер, нөүтбүүкээр ханган, гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгав.
Холбоотой мэдээ