Орхон аймаг хөл хориогоо дахин чангатгалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-04-16 17:50:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр маргаашаас эхлэн 14 хоногийн хугацаатай хөл хориог чангатаж, доорх байгууллагуудаас бусад албан байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалаа. Үүнд:  

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган 

нийлүүлэх байгууллага

3. Шүүх, өмгөөлөл, нотариат

4. Шатахуун, түлшний хангамж

5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт

6. Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт

7. Цахим банк, автомат тооцооны машин

8. Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалдаа

9. Харилцаа холбоо, шуудан илгээмж

10. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа /Шуурхай штабын зөвшөөрснөөр/

11. Хэвлэл мэдээлэл

12. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

13. Геологи хайгуул, уул уурхай

14. Орон сууц, нийтийн үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоо

15. Буяны үйл ажиллагаа

16. Бүтээн байгуулалт, барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа /хүргэлт, түгээлтийн үйлчилгээ/

17. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын ойролцоох байршил, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх

18. Авто машины дугуй засварын үйл ажиллагаанаас бусад байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалаа. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл болон зайлшгүй шаардлагаар ажиллах албан хаагчдын автомашиныг 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд зөвхөн гэр-ажил-гэр гэсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцуулна

Холбоотой мэдээ