“Торгоны зам-2021” авто ралли уралдаан Улаанбаатарт барианд орно

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-04-26 16:47:26

МОСКВА. /RIA Novosti/. "Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барианд орно гэж уралдааныг зохион байгуулагчид мэдээлжээ.


“Торгоны зам-2021” уралдаан  долоодугаар сарын 1-11-ний хооронд Орос, Монгол, Хятад улсын нутаг дэвсгэрт болох ёстой байв. Гэвч коронавирусний халдварын улмаас БНХАУ хилээ хаасан учир тус улсыг уралдааны замаас хассан тухай зохион байгуулагчид хоёрдугаар сард мэдэгдсэн юм. Уралдаан Омск хотоос гараагаа эхэлж, Хятадын Өрөмч хотод барианд орох ёстой байжээ. 


"Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас хойшлогдсон билээ. 


 


Холбоотой мэдээ