Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж 33 боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-29 15:01:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1064 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар нийт 33 боллоо. 

Батлагдсан 33 тохиолдлыг Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 27 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр оноштой эмчлүүлж байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 15 сэжигтэй тохиолдол бүртгэгдэн тусгаарлалтад байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Тус аймгийн Есөнбулаг суманд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдрийн байдлаар Тайшир суманд хоёр тохиолдол батлагдсан бол Эрдэнэ, Хөхморьт суманд сэжигтэй тохиолдлууд бүртгэгджээ.

“Сүүлийн гурав хоногт 1736 сорьцод PCR, 1352 сорьцод түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийгээд байна. Одоогоор Есөнбулаг сумын 3000 иргэн шинжилгээнд хамрагдсан байна. Маргаашаас Хөхморьт, Тайшир суманд шинжилгээний баг очин иргэдээс шинжилгээ авна” хэмээн Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар танилцууллаа.  


Холбоотой мэдээ