200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад хоёр дахь тунгийн вакциныг хийлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-04-29 16:38:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Тус аймаг зорилтот бүлгийн албан хаагчдынхаа хоёр дахь тунгийн вакциныг хийж эхлээд байгаа тухай Аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Говь-Алтай аймаг эхний ээлжинд хүлээн авсан 4100 хүн тун вакциныг голомтод ажиллаж буй зорилтот бүлгийн албан хаагчдад болон сургууль, цэцэрлэг, хэвлэл мэдээлэл, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хийсэн. Харин дөрөвдүгээр сарын 27-нд хоёр дахь тунгийн 4308 хүн тун вакциныг хүлээн авч, өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 200 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийгээд байна. Энэ удаа вакцинд хамрагдаагүй төрийн алба хаагчид болон өндөр настнууд, “Шинэ-Алтай” захын бизнес эрхлэгчдийг дархлаажуулалтад хамруулна” гэлээ.


Холбоотой мэдээ