Жолооч нарт вакцины давтан тунг хийж эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-30 15:11:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайд тээврийн жолоочоор ажилладаг Баянхонгор аймгийн харьяат 200 жолоочийг коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх вакцины хоёр дахь тунд хамруулж эхэллээ.
Дархлаажуулалтыг аймгийн Онцгой комиссын Эрүүл мэндийн албанаас "Эрдэнэ мандал" ахлах  сургуулийн спорт зааланд зохион байгуулж байна. 
Вакцины чанар аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмын хэрэгжилтэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хяналт тавин ажиллаж байгаа аж. 
Ташрамд дуулгахад, Аймгийн Онцгой комисс ХӨСҮТ-өөс 3696 хүн тун вакцин татан авалт хийгээд байгаа юм байна. 
Холбоотой мэдээ