Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-02 00:12:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд он гарсаар нийт 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Тодруулбал, аймгийн Онцгой комиссын зардлаас 451 сая төгрөг, Засаг даргын нөөц сангаас 23 сая төгрөг, аваарын зардлаас 513 сая төгрөг, ЭМЯ-наас түргэвчилсэн оношлуурын зардалд 273 сая төгрөгийн санхүүжилтийн гүйлгээг хийжээ. Зарцуулалтаар нь ангилбал:

Түргэвчилсэн оношлуурт 326,9 сая төгрөг  

Вируслогийн шинэ лабораторийн тоног төхөөрөмжид 270 сая төгрөг

Шуурхай штаб болон хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хоолны зардалд 162,8 сая төгрөг

Шинжилгээ авах вакцинжуулалтад 95,9 сая төгрөг  

Халдвар хамгааллын хэрэгсэлд  91,3  сая төгрөг

Шатахуун тээврийн зардалд 64,9 сая төгрөгийг зарцуулсан нь хамгийн их хувийг эзэлж байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ