Англид нүүрс, нойтон мод худалдаалахыг хязгаарлажээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-05-02 12:42:15

ЛОНДОН. /The Guardian/. Англид агаарын бохирдлыг бууруулах зохицуулалтын хүрээнд ахуйн хэрэглээнд ашиглах нүүрс, нойтон мод, шахмал түлшний худалдаанд энэ сарын 1-нээс эхлэн хязгаарлалт тогтоожээ.


Байгаль орчин, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр, иргэд ил гал болон мод шатаадаг зуухаа үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой боловч нойтон мод гэх мэт утаа бага ялгаруулж, агаарын бохирдлыг бууруулах түүхий эдийг шатаах хэрэгтэй ажээ.


Ингэснээр хоёр шоо метрээс бага хэмжээгээр савласан нүүрс, нойтон модыг худалдаалахыг хориглож, нойтон модыг их хэмжээгээр худалдаалах тохиолдолд шатаахаасаа өмнө хэрхэн хатаах зөвлөмжийг өгөх шаардлагатай болжээ. Шахмал түлшний хувьд хүхрийн агууламж сул, утаа бага ялгаруулдаг байх шаардлага тавьжээ.


Нүүрс, нойтон мод нь хүний цус, уушги болон бусад эрхтэнд нэвчдэг “PM2.5” бохирдуулагчийн гол эх үүсвэр болдог бөгөөд ДЭМБ “PM2.5”-ыг хүний эрүүл мэндэд хамгийн аюултай бохирдуулагч хэмээн үздэг. Ийм тоосонцор нь хүний эрүүл мэндэд, ялангуяа бага насны хүүхдүүд, өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. 

Холбоотой мэдээ