Хувийн эмнэлгийн голомтоос нийт 41 тохиолдол батлагджээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-03 13:10:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 72 цагт Орхон аймгийн хэмжээнд 66 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт халдварын батлагдсан тохиолдол 461 боллоо. 

Батлагдсан 66 тохиолдлын 20 нь ойрын хавьтлаас, 4 нь сайн дурын шинжилгээгээр, 41 нь дотор, уламжлалтын “Бадархундага” эмнэлгээс илэрч батлагджээ. Мөн Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс халдвар илэрч, дотооддоо зөөвөрлөгдсөн тохиолдол нэгээр нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 117 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаагаас эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 101
  • Хүндэвтэр- 15
  • Хүнд - 1 хүн байна. Эдгээр батлагдсан тохиолдол дунд эрүүл мэндийн ажилтан 18, ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан 12, гэр бүл, найз нөхдийн хүрээнд 6 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Холбоотой мэдээ