Дархлаажуулалтад хамрагдах нийт иргэдийн 14 хувийг бүрэн тунгаар хамруулжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-03 16:55:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг байнгын 15, түр 6  цэгээр дамжуулан хийж байна. Өнөөдрийн  байдлаар нэг ба хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан иргэдийн тоо 9500-д хүрсэн бол, эхний тунд 23,765 иргэн хамрагджээ. Дархлаажуулалтад хамрагдсан эдгээр иргэдээс эхний тунгаа хийлгээд халдвар авсан 78, хоёр дахь тунгаа хийлгээд халдвар авсан 6 тохиолдол бүртгэгдлээ.

Одоогийн байдлаар Орхон аймагт ЭМЯ-наас гаргасан иргэдийг вакцинжуулалтад хамруулах дарааллын дагуу:

- Хариу арга хэмжээний баг /ЭМ, УОК, НОК, ДОК, ХХЕГ, ГЕГ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ/

- Үйл ажиллагаа нь тасралтгүй ажиллах салбарууд

- Худалдаа, үйлчилгээний салбар

- Бүх шатны боловсролын байгууллага

- 50-64 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд

- 65-аас дээш болон эрхтэн шилжүүлсэн иргэдийн дархлаажуулалтыг түр цэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан  хийж байна. Эдгээр иргэдийг дархлаажуулсны дараа 18-49 насны иргэдийг хамруулна.

 

Холбоотой мэдээ