50-иас дээш насны иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-03 22:12:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр 08.00 цагаас эхлэн Хэрлэн сумын хэмжээнд 50-иас дээш насны иргэдийг вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ.
Хэрлэн сумын төвийн 5 багт 50-иас дээш насны нийт 3818 иргэн байдаг бөгөөд хоёр өдрийн хугацаанд вакцинжуулахаар ажиллаж байна.
Багууд харьяаллын ахмадууддаа утсаар вакцинд хамрагдах цаг, байршлыг урьдчилан нарийвчлан мэдэгджээ. Энэ дагуу ахмадууд яг цагтаа зайгаа баримтлан үйлчлүүлж байгааг зохион байгуулагчид онцолж байв.


Холбоотой мэдээ