Сүүлийн 24 цагт 5 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн эдгэрчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-05 12:54:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын 5 тохиолдол бүртгэгдэж 4 хүн эдгэрчээ. Халдварын нийт тохиолдол 487, эдгэрсэн 278 хүн байна. Эрүүл мэндийн ажилтан халдвар авсан 18 тохиолдол байна. Үүнээс ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан 12, ар гэрийнхнээсээ халдвар авсан 6 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 123 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 86.2 хувь нь хөнгөн, 13 хувь нь хүндэвтэр, 0.8 хувь нь хүнд байна. Үүнээс 111 нь насанд хүрэгч, 31 нь хүүхэд байгааг Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ аймгийн Онцгой комиссын мэдээллийн үеэр онцоллоо.

Мөн нийт халдвар авсан иргэдийн насны байдлаас үзэхэд 18 хүртэлх насны 109 хүүхэд, 19-30 насны 64, 31-40 насны 120, 41-50 насны 64, 51-60 насны 55, 61-80 насны 45, 81-аас дээш насны 5 хүн байна.

 

Холбоотой мэдээ