Орхон аймагт металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-05 18:39:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхон аймагт үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олголоо.

Тодруулбал, Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Парк ашиглалтад орсноор:

§  “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах,  эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх

§  Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих

§  Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх

§  Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх

§  Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих

§  Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх

§  Орон нутагт эхний ээлжинд 1000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзжээ.

Холбоотой мэдээ