Хүн амын 25 орчим хувийг дархлаажуулаад байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-06 10:57:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 23.835 хүн тун вакцин хийгээд байна. Тус аймаг 90 мянга шахам хүн амтай бөгөөд ийнхүү 25 орчим хувь нь коронавирусний дархлаажуулалтад хамрагдаад байгаа аж. 

Өчигдөр /2021.05.05/ аймгийн хэмжээнд 8450 иргэн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд Баянхонгор суманд 4010 хүн тун, 19 сум суурин газарт 4440 хүн тун вакцин хийжээ.

Ийнхүү дархлаажуулалт эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд эхний тун 20.139, хоёр дахь тунг 3696 хүнд хийгээд байна. 

Холбоотой мэдээ