Дүрслэх урлагийн музей: Бумбаны хайрцаг

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-05-06 09:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалж буй бумбаны хайрцагнаас толилуулж байна.  

 

Эд зүйлс болон эрдэнэс, рашаан, ус зэргийг агуулан хадгалдаг амсар, хүзүү, ходоод, суурь бүхий эрдэнэсийн савыг бумба хэмээнэ.

Бумба дотроо Намсрай, Гонгор, Замбала, Ногоон Дарь эх, Лусын, Эдийн, Маанийн, Насны, Рашааны, Бүтээлийн, Угаалгын зэрэг олон төрөлтэй. Эдгээр нь тус бүрдээ өөр өөр утга санаа зорилгыг агуулдаг бөгөөд тусгайлан өөр өөрийн хайрцагтай байдаг.

Үүнээс эдийн бумбыг дотор нь тусгайлан бэлдсэн зай, үнэт эрдэнэсийн дээжис мөн олон төрлийн будаа, үнэртэн, үр зэргийг судар номонд заасан ёс горимын дагуу хийж бүтээгээд тусгайлсан уншлагаар равнай үйлдэж бүтээл хийдэг.


Холбоотой мэдээ