Говь-Алтайд халдварын шинэ голомт үүсээгүй

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-06 18:28:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын тохиолдол 34-өөр нэмэгдэж нийт 150 боллоо. 

Шинэ голомт үүсээгүй, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрч байгаа тухай ЭМГ-ын дарга Ц.Туяа танилцууллаа. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 7 суманд халдварын тохиолдол батлагдаад байгаа аж. Тодруулбал, Төгрөг -1, Цээл-1, Хөхморьт-4, Жаргалан- 1, Есөнбулаг -101, Тайшир -39, Эрдэнэ-3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

-“Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд түргэвчилсэн шинжилгээ 62, 292 сорьцод PCR шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 14522, хоёр дахь тунд 1994 хүн хамрагдаад байна” хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Холбоотой мэдээ