Төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-05-06 17:24:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр орон нутгийн төсөвт байгууллагын удирдлагуудтай төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулж төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Мөн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар ч заалт оруулсан байна. Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн амтай.   

Холбоотой мэдээ