“Зохиогчийн эрх ба гэрэл зургийн бүтээл” сэдэвт уулзалт болов

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-05-07 09:50:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан Оюуны өмчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран гэрэл зурагчдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих хүрээнд “Зохиогчийн эрх ба гэрэл зургийн бүтээл” уулзалтыг амжилттай зохион байгуулав.


Уулзалт хурлын хүрээнд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга хийгдэж түүнтэй холбоотой гэрэл зурагчид зохиогчийн эрхийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцож, ажил хэрэгч яриа өрнүүллээ.


Тус цахим хуралд нийслэл, орон нутгаас нийтдээ 62 төлөөлөл оролцсон байна.

Холбоотой мэдээ