"Эрүүл мэнд" сэдвээр анхны воркшопыг зохион байгуулав

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-05-08 09:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “MEDEA-3” төслийн анхны воркшоп пүрэв гарагт болж Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/-ын мэргэжилтнүүд болон ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын  мэргэжилтнүүд оролцжээ.

 

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас уг төслийн дараагийн ээлжийн хугацааг "MEDEA 3.0: Хэмжил зүй – Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнуудад боломж олгох" сэдвийн хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 1-нээс 2024 оны 4 дүгээр сарын 30 хүртэл сунгасан юм.


“MEDEA-3.0” төслийг хөгжүүлснээр дараах тогтвортой хөгжлийн зорилтуудтай хамааралтай 3 талбарыг чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар тодорхойлсон байна.


Үүнд:

Тогтвортой хөгжлийн зорилт 3 "Эрүүл мэнд, амьдралын нөхцлийг сайжруулах"


Тогтвортой хөгжлийн зорилт 8 "Сайн ажил, эдийн засгийн өсөлт " and Тогтвортой хөгжлийн зорилт 9 "Үйлдварлал, инноваци, дэд бүтэц "


Тогтвортой хөгжлийн зорилт 6 "Цэвэр ус ба эрүүл ахуйг сахих"


Стандарт, хэмжил зүйн газар нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран “Бараа бүтээгдэхүүний чанар стандарт, тохирлын баталгаажуулалтын ач холбогдол” сэдвээр 2021 оны 04 сарын 28-ны өдөр сургалт зохион байгуулсан билээ.


Хөтөлбөрийн дагуу Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалт, Хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр, Хүнс, нийтийн хоолны стандартчилал, Стандартчиллын техникийн хороод ба стандарт боловсруулах үе шат, Байгууллагын стандарт боловсруулах, шүүлт хийх, Олон улсын стандартыг бүртгүүлэн хэрэглэх зэрэг сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн юм байна.


Сургалтад мэргэжлийн холбоодоос 90 гаруй төрөөлөл оролцсон бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд анхаарах зүйлс, Төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд тавих стандартын шаардлагын талаар харилцан санал солилцож, сонирхсон асуултад  хариулт өгчээ.




Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Мэргэжлийн холбоодоор дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнд тавигдах стандартын шаардлагыг хангуулах, тохирлын баталгаа хийлгэхийн ач холбогдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах чухал ач холбогдолтой юм байна.


Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал ажил олгогчийн өмнө эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтны болон үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шинэ сорилтуудыг бий болгож байна.


Үйл ажиллагаагаа үр дүнтэй үргэлжлүүлж, ажилтнуудаа хамгаалахад чиглэсэн цогц бөгөөд ерөнхий зааварчилгаа /ISO/PAS 45005/-г Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд боловсруулан гаргасан. 


“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент. “Ковид-19” цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа MNS ISO/PAS 45005:2021” стандартыг танилцуулах цахим сургалтыг Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас өнгөрсөн сард үнэ төлбөргүй зохион байгуулсан. Цахим сургалтанд менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж гэрчилгээжсэн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.


“Ковид-19” цар тахлын үед ажилтнуудыг хэрхэн эрүүл, аюулгүй ажиллуулах талаар олон улсын шилдэг туршлагуудыг нэгтгэсэн уг стандартыг бизнесийн болон  үйлчилгээний шинж чанар, хэмжээ, нарийн төвөгтэй байдлаас үл хамааран цар тахлын үеэр үйл ажиллагаа нь хэвийн байгаа, бүрэн буюу хэсэгчлэн хаагдсан ажлын байрандаа эргэн орж байгаа, үйл ажиллагаагаа шинээр эхэлж буй байгууллагууд хэрэглэх боломжтой юм.

Холбоотой мэдээ