Коронавирусний халдвартай эх амаржиж охинтой болжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-07 12:26:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймгийн хэмжээнд 14 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 520 боллоо. 

Батлагдсан 14 тохиолдлын 10 нь ойрын хавьтлаас,  дөрөв нь Зэст багийн 1-21-р байрнаас илэрчээ. Ингэснээр 1-21-р байрнаас нийт батлагдсан тохиолдол 20-д хүрээд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдварт, хүүхэд, мэдрэлийн тасагт нийт 140 хүн тусгаарлагдан эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн - 105
  • Хүндэвтэр- 33
  • Хүнд - 2 хүн байна.
  • 5-р сарын 6-ны өдөр коронавирусний халдвараар өвчилсөн нэг эх амаржиж 3,800 гр охинтой болжээ. Эх, охины биеийн байдал сайн байна.

 

Холбоотой мэдээ