Чехийн ринг дээр алтан медалийн төлөө 6 боксчин тулалдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-08 08:07:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех улсын Усти-над-Лабем хотноо эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээний аваргын төлөөх тулаанд Монголын 6 тамирчин шалгарлаа.


Тодруулбал, Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд, ҮШБ-ийн тамирчин ОУХМ О.Есүгэн 57 кг-д, ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхмандах эрэгтэйчүүдийн 52 кг-д,  ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энх-Амар 57 кг-д, ҮШБ, Ажнай корпорацын тамирчин ОУХМ Э.Цэндбаатар 63 кг-д, ҮШБ, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д аваргын төлөө тулалдана.


Харин тус тэмцээний хүрэл медалийн болзлыг ҮШБ, Алдар спорт хороо, Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг 63 кг-д, ҮШБ, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт 69 кг-д жинд тус тус хангажээ.

Холбоотой мэдээ