Өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинд шилжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-08 09:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 10-нд тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн "улаан" түвшинг өнөөдрөөс Өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар" түвшинд шилжүүлж, зэрэглэл буурууллаа.


“Улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ынх нь үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:


-Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,


-Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,


-Баар /диско, кароаке/,


-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зөвхөн захиалга хүргэлтээр ажиллана.


-Барааны зах, худалдааны төв,


-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа


-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар,


-Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/,


-Соёл урлаг,


-Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/


-Алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /


-Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/,


-Зочид буудал, дэн буудал, амралтын газар


-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,


-Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ


-Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай,


-Нийтийн бүжиг болон бүх төрлийн бүжгийн клуб

Холбоотой мэдээ